ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудастай холбоотой санал, шүүмжлэлийг 99200854 дугаарын утсанд холбогдон өгнө үү. Тонхил нутгаа хамтдаа хөгжүүлье Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Сутай цом-2017 гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Уулын спортын ууган мастер, Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Я.Жанцангийн нэрэмжит СУТАЙ ЦОМ-2017 гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөллөө. Уг тэмцээнд 10 багийн 120 гаруй тамирчид оролцсон. Үүнээс спортын мастер цолтой 10, спортын зэрэгтэй 30 гаруй тамирчид байсан нь тэмцээнийг хэр чансаатай болсныг харуулж байна. 

ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД

I байр Спортын мастер Р.Дэшцэдэн ахлагчтай Мандал хүдэр баг, Алтай хот
II байр Спортын мастер Ц.Баянбэрх ахлагчтай Цээл сумын баг
III байр Н.Доржсүрэн ахлагчтай АШУҮИС-ийн баг, Алтай хот
IV байр Спортын мастер Б.Тайванбаатар ахлагчтай Шарга сумын баг тус тус эзлэв.
ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД
I байр Ц.Дэлгэрцэцэг ахлагчтай Тонхил сумын нутгийн зөвлөлийн баг
II байр Х.Баянтуул ахлагчтай Мандал хүдэр баг, Алтай хот
III байр Г.Оюундарь ахлагчтай АШУҮИС-ийн баг, Алтай хот
IV байр Спортын мастер Я.Цэрэндолгор ахлагчтай Бугат сумын баг тус тус эзлэв. 
Тэмцээний шилдэг тоглогчдын тусгай шагналын эзэд:
Шилдэг довтлогч:
Эрэгтэй Р.Мандалсүрэн, “Сутайн бор”клубын баг
Эмэгтэй С.Саранчимэг, Тонхил сумын нутгийн зөвлөлийн баг

Шилдэг холбогч:
Эрэгтэй Б.Шинэхүү, Шарга сум
Эмэгтэй Г.Ган-Эрдэнэ, Мандал хүдэр баг, Алтай хот
Шилдэг тэгш тоглогч:
Эрэгтэй У.Уранбаяр, “Сутайн бор” клубын баг
Эмэгтэй Г.Оюундарь, АШУҮИС-ийн баг, Алтай хот нар тус тус шалгарлаа. 

Мэдээ оруулсан: 2017-09-20 11:23:45