ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудастай холбоотой санал, шүүмжлэлийг 99200854 дугаарын утсанд холбогдон өгнө үү. Тонхил нутгаа хамтдаа хөгжүүлье Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Төрийн тахилгат Их овоог сэргээх шашны зан үйл боллоо.

Төрийн тахилгат Сутай хайрхны тахидаг овоо болох ИХ ОВОО-г 2017.03.17-ний өдөр хүний санаатай үйлдлээс болж шатсан. Их овоог сэргээн засварлах, сорогшингийн мод залах шашны зан үйл шинийн наймны билэгт сайн өдөр буюу 2017 оны 06 сарын 02-ний өдөр боллоо. Шашны зан үйлд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, МБШТөв Гандантэгчилэн хийдийн лам Ч.Очирбат тэргүүтэй лам хуврагууд, Тонхил, Дарив сумдын төрийн албан хаагчид Зүйл багийн иргэд оролцлоо.

Мэдээ оруулсан: 2017-06-11 22:10:08