ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудастай холбоотой санал, шүүмжлэлийг 99200854 дугаарын утсанд холбогдон өгнө үү. Тонхил нутгаа хамтдаа хөгжүүлье Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
МЭНДЧИЛГЭЭ

 

 

 

 

Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван  мөнх цаст  оргилын нэг “СУТАЙ”

хайрхан уулын наран ээвэр, налуу энгэрээс Тонхил нутгаараа овоглосон  та бүхэндээ

өндөр  их хайрханы   өмөг түшиг өнөд ивээхийг ерөөн мэндчилье.

 Уламжлалт түүх соёл, ёс заншлаа  залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ,

 сайн зохион байгуулалт, ур ухаан,  чадвар   санаачлага , оюунлаг   мэдрэмжээрээ

 зорилт  бүрийг бүтээлч  ажил,  сайн  үйлс  болгон  хэрэгжүүлж  нутгийн зон олноо

 амжилт бүтээл, ажил орлоготой байлгах нь бид бүхний зорилго болно.

Энэ үйлсэд идэвхийлэн оролцохыг та бүхнээс уриалж, эрүүл энх, аз жаргалтай

                                 байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.       

 

 

   НУТГИЙН ЗОН ОЛНЫ МИНЬ БУЯН АРВИЖИН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Мэдээ оруулсан: 2017-03-24 11:54:23