ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТОНХИЛ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудастай холбоотой санал, шүүмжлэлийг 99200854 дугаарын утсанд холбогдон өгнө үү. Тонхил нутгаа хамтдаа хөгжүүлье Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
сумын тухай
  • Мал угаалгын ванн хийв.

    2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Зүйл, Алтайн-Оргил багт мал угаалгын ванн барин ашиглалтанд орууллаа.

    ...
    2017-09-25 18:25:41 Дэлгэрэнгүй...
  • Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг засаж янзлав.

    2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг түрж нуруулдах, булах ажлыг хийв.

    ...
    2017-09-24 12:13:45 Дэлгэрэнгүй...
  • Сутай цом-2017 гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

    Уулын спортын ууган мастер, Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Я.Жанцангийн нэрэмжит СУТАЙ ЦОМ-2017 гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөллөө. Уг тэмцээнд 10 багийн 120 гаруй тамирчид оролцсон. Үүнээс спортын мастер цолтой 10, спортын зэрэгтэй 30 гаруй та...

    2017-09-20 11:23:45 Дэлгэрэнгүй...
  • Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулав.

    Аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/308 дугаар захирамжаар Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болох болсонтой холбогдуулан сумын Засаг даргын А/66 дугаар захирамжаар сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг 09 сарын 11-09 сарын16-ний хооронд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллав.

    ...
    2017-09-11 12:45:23 Дэлгэрэнгүй...
  • Сумын баяр наадам болов.

    Сумын баяр наадам 07 сарын 08, 09-нд сумын баяр наадам зохион байгуулагдлаа. Хүчит 128 бөхийн барилдаанд  Зүйл багийн харьяат Сумын начин Л.Сайнбаяр түрүүлж, Аймгийн начин Х.Алтангэрэл үзүүрлэллээ. Хурдан морины Их насны морьдын уралдаанд Зүйл багийн уяач Д.Дамдиндоржийн буурал түрүүлж, Аман хүзүүнд Тамч багийн уяач Л.Содбаярын хүрэн, айргийн гуравт Алтансоёмбо багийн уяач М.Насанбатын хар, Айргийн 4-т Бүс-Уул багийн уяач Ш.Батбаатарын хар айргийн 5-д хурдалсан. Эрэгтэй сурын харваанд ...

    2017-07-12 13:14:15 Дэлгэрэнгүй...
  • Сутайн бор морины хөшөөний нээлт болов.

    Тонхил сумын уугуул Пэрэнлэйн охин Чимэдцэрэнгийн хань, үр хүүхдүүдийн хандиваар боссон Сутайн бор морины хөшөөний нээлт 07 сарын 06-нд болов. Уг арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Сумын ИТХ-ын дарга Ц.Өнөрмаа, Засаг дарга Р.Даваадорж, Монголын уулчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Батсүх болон Сутайн бор морийг анх авч гарсан уулчид, Сутайн бор уулын клубын тамирчид оролцлоо. Уг хөшөөний нээлтэнд зориулж Сутайн бор уулын клубын тамирчид Сутай хайрханд нэрэмжит авиралт хий...

    2017-07-06 12:34:56 Дэлгэрэнгүй...
  • Төрийн тахилгат Их овоог сэргээх шашны зан үйл боллоо.

    Төрийн тахилгат Сутай хайрхны тахидаг овоо болох ИХ ОВОО-г 2017.03.17-ний өдөр хүний санаатай үйлдлээс болж шатсан. Их овоог сэргээн засварлах, сорогшингийн мод залах шашны зан үйл шинийн наймны билэгт сайн өдөр буюу 2017 оны 06 сарын 02-ний өдөр боллоо. Шашны зан үйлд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, МБШТөв Гандантэгчилэн хийдийн лам Ч.Очирбат тэргүүт...

    2017-06-11 22:10:08 Дэлгэрэнгүй...
  • Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд туршлага солилцов.

    Сумын Засаг даргын тамгын газрын хамт олон, Баян-уул сумд болсон Тонхил, Дарив, Баян-Уул сумдын засаг даргын тамгын газрын ажилчдын туршлага солилцох, нөхөрсөг уулзалтанд оролцлоо. Уулзалтын үеэр Гар бөмбөг, Шатар, Одон бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж, Тонхил сумын Засаг даргын орлогч Х.Болд  Эрэгтэй шатрын тэмцээнд 1-р байр, эмэгтэй шатрын тэмцээнд Санхүү албаны дарга С.Бурмаа 3-р байр тус тус эзэллээ.

    ...
    2017-05-22 12:01:14 Дэлгэрэнгүй...
  • Үндэсний мод тарих өдөр

    Улаанбаатар хот дахь Тонхил сумн нутгийн зөвлөл буюу Тонхил-Алтайн Цаст Богд ТББ, 1963 онд Х.Цэдэндамба, А.Жамбажав багштай 1-р ангид элсэн суралцсан үеийнхэн, Тонхил сумын уугуул, Агрономич Я.Лхагвасүрэн нарын санаачлагаар Үндэсний мод тарих өдөр буюу 05 сарын 13-нд Соёлын төвийн ар талын 0,24 га газарт Улиас-25, Хайлаас-25, Чацаргана-29, шар хуас болон мод, бут, сөөг нийт 429 ширхэг тарьсан. Мөн энэ өдөр албан газар, айл өрхүүдэд 50 ширхэг мод, 4 төрлийн цэцгийн мандлын 50 ширхэг үрийг та...

    2017-05-22 11:41:12 Дэлгэрэнгүй...
  • Мэдээ

    2017.03.21-23-ний өдөр сумын нийт нутгаар их хэмжээний цас орж, цасаар шуурч малчид хаваржаандаа буух,

    мал төллөлтөнд саад учирсан учир Сумын Засаг дарга 2017.03.24-нд А/21 дүгээр захирамж гаргаж

    2017-03-29 10:23:14 Дэлгэрэнгүй...

  • Улс, Аймаг, сумын аварга малчид тодорлоо.

     

    Тонхил сумаас сар шинийн босгон дээр сумын малчдын дундаас мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж

    Улсын аварга малчин - 1, Алтан төлийн эзэн - 1, Аймгийн аварга малчин - 7, ...

    2017-03-05 12:14:52 Дэлгэрэнгүй...
  • Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

    Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан 2017 оны 01 сарын 08-нд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит Гар бөмбөг, олс таталт, шатрын тэмцээн зохион байгуулсан. Гар бөмбөгийн тэмцээнд 1-р байр Бүс-Уул баг, 2-р байр Зүйл баг, 3-р байр Тамч баг тус тус байр эзэлсэн. Шатрын тэмцээнд Эрэгтэй ангилалд 1-р байр Х.Болд /Алтайн-Оргил баг/,  2-р байр Д.Очирцэрэн /Зүйл баг/, 3-р байр Б.Рэнцэнбямбаа /Алтансоёмбо баг/, Эмэгтэй ангилалд 1-р байр Л.Лхамаа /Алтансоёмбо...

    2017-01-16 10:23:07 Дэлгэрэнгүй...
  • Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

     

    2017 оны 01 сарын 15, 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи Алтайн уулсаар 12-14 м/сек хүрч ширүүснэ. 15-аас нийт нутгаар хүйтний эрч чангарах тул малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад анхааруулж байна.

    ...
    2017-01-13 19:30:14 Дэлгэрэнгүй...
  • Алтансоёмбо багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллав.

    Тус сумаас 130 км-ийн алсад орших Алтансоёмбо багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор сумын Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 01 сарын 04-05-ний хооронд ажиллаа. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Сургууль, сумын Бэлчээр ашиглалтын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл хамрагдлаа. Энэ үеэр Аймгийн бэлчээр ашиглалтын холбооноос Алтансоёмбо багийн бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч П.Бямбааг шагнасныг гардуулан өглөө.

     

    ...
    2017-01-06 12:13:06 Дэлгэрэнгүй...
  • Багийн Засаг дарга нарыг батламжлав.

    Шинээр сонгогдсон Багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарт бүх төрийн байгууллагуудын удирдлага, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд сум, орон нутгаас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт батламж, мөрдөн ажиллах зарчмын хамт гардуулан өглөө. 

    ...
    2017-01-02 17:46:43 Дэлгэрэнгүй...
  • Тонхил сум

    2016-03-02 15:36:58 Дэлгэрэнгүй...